Хүний амь нас хэрцгийгээр хороосон этгээдэд 21 жилийн ял оноолоо

2158-300x206Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбат гэгч нь 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 7 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг 2015 оны 02-р сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхбат-д Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар  3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Б.Мөнхбат-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим хэсэг болох  1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож  чанга дэглэмтэй  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …