УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар сургууль цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж, ашиглалтанд оруулах чиглэл өглөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр /2015.04.27/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж Сонгинохайрхан дүүрэгт баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж ашиглалтад оруулах чиглэл өглөө.

DSC_5521

   УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлэхдээ, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийгмийн салбарт 8 тэрбум 523 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр төлөвлөсөн. Дүүргийн хэмжээнд дутагдалтай байгаа стандартын сургууль, цэцэрлэгийн барилгуудыг бариулах, царцаагдсан барилгуудыг эхлүүлэх чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллах хэрэгтэй гэв. Мөн тэрээр долоон жил гаруй хугацаанд баригдаж буй Баянхошууны 24-р хорооны сургууль болон дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг дуусгах хэмжээний хөрөнгийг 2015 оны төсөвт суулгасан. Тиймээс улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан ажлуудаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж хариуцлагатай хандах хэрэгтэй хэмээн онцлов.

DSC_5520

   Уулзалтын үеэр БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар Сонгинохайрхан дүүргийн сургууль цэцэрлэгийн барилга байгууламжийн хүрэлцээний талаар мэдээлэл өгөв. Тус дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй дүүрэг. Тэр хэмжээгээр сургууль, цэцэрлэгийн ачаалал их байдаг бөгөөд 2015 оны байдлаар 24 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр сургуулиуд 22040 хүүхдийн суудлын тоотой. Гэтэл сурагчдын тоо 38739 байгаа нь ашиглалтын хувийг 176-д хүргэж буй. 2014-2015 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр гурван ээлжээр зургаан сургууль хичээллэж байгаа. Өнөөдрийн байдлаар зургаан хороо цэцэрлэггүй, гурван хороо ерөнхий боловсролын сургуульгүй байгаа бөгөөд 2013-2016 онд дүүрэгт 78 сургууль, цэцэрлэгийн барилга хэрэгтэй байгааг танилцууллаа.

DSC_5518

Уулзалтад оролцогсод тус бүр хариуцсан ажлаа танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар яамдууд, дүүргийн удирдлагууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчдөд нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд онцгой анхаарах, Баянхошууны 24 дүгээр хорооны шинэ сургуулийг энэ намар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн юм хэмээн  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …