“9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Анирлагч” зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг. Тэрбээр саяхны нэг өдөр уйлснаа олон хүнд зарлав. Учрыг тодруулбал, “Учрал” УСК- энэ сарын 24-ны өдөр нээлтээ хийж уг бүтээлд түүний найз хөөрхөн О.Дөлгөөнөө тогложээ.
“Найздаа баяр хүргэе. Чамаараа үргэлж бахархдаг, мундаг шүү. Би нь уйлсаар байгаад гарч ирлээ. Нүдээ хавдтал асгарлаа. Сайхан бүтээл болжээ. Та бүхэн ч тольдоорой” гэж цахим найзууддаа дуулгасан юм.
Жүжигчин бүсгүй яагаад уйлсан учрыг нь олсон найзууд нь “Учрал”-ыг үзэхээр кино театруудыг зорих болсон гэнэ шүү.
Д.Ана
www.urlag.mn