Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдаж, “Дэлхийн хэл-Англи хэл ”сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүллээ. 1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж, Хүүхэд хүүхэддээ хэрхэн багшилж болдогийг харуулаад авсан түүнийг багаасаа л гэр бүлийнхэнтэйгээ гадаадад амьдарч байсан гэдэг.Гэтэл үнэндээ түүний ингэж сайн англи хэл эзэмшсэн нь гэр бүл болоод “Хобби” сургуультай нь холбоотой байжээ.Ахлах сургуулиа Америкт төгсөж, оюутан ахуй цагаа БНХАУ-д өнгөрүүлсэн түүний хувьд Англи, Хятад, Франц, Солонгос хэлийг эзэмшжээ.Хэл сурах нь хичээнгүй хүний чадвар гэж хэлсэн түүний энэ үг ч үнэний хувьтай. Ц.Хулан багш оюутан залуустаа хандаж хэл сурахад зайлшгүй анхаарах зөвлөгөөг ч энэ үеэр өгсөн.Хэл сурахад 1.Зөв дуудлага 2. Сонсох 3.Унших 4.Бичих 5.Шинэ үг 6.Ичих хэрэггүй эдгээр 6 зарчимыг баримталж чадвал ямар ч хэлийг бүрэн эзэмших боломжтой гэлээ. 11 настай байхдаа л ээжтэйгээ хамт “Кинг Кидс” сургуулиа байгуулж байсан тэрбээр одоо тус сургуулийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм.