АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

4a1b17d05783735dd4262c61fce36a40Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

Манай улсад болох дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажилладаг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Хурлаар зочид буудлуудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, АСЕМ-11 уулзалтын логоны уралдааны дүн, уулзалтын сэдэв, дээд түвшний уулзалтыг дагалдах арга хэмжээнүүдийн тов зэрэг асуудлыг ярилцлаа.

Уулзалтад ирэх төлөөлөгчдийн орон байр, зочид буудлуудын бэлэн байдлыг хангах, хүчин чадлыг нэмэх, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлж олон улсын түвшинд хүргэх шаардлага байна. Зочид буудлуудад ямар туслалцаа дэмжлэг үзүүлж болох талаар ярилцлаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Лого шалгаруулах уралдаанд 22 оролцогч 35 бүтээл ирүүлснээс эхний гурван байрт шалгарсан бүтээлийг Үндэсний зөвлөлд танилцуулсан бөгөөд ирэх сард олон нийтэд зарлах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …