Матар хочтой Данди орос гаралтай загвар өмсөгч Илона Гузеревичийг найз бүсгүйгээ болгожээ. Мөнгө л байвал нас хамаагүй гэдгийн тод жишээ энэ бололтой. Америкийн саятан, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнээ олсон Жеймс Гольдштейн найз бүсгүйгээсээ хэдэн үе мултарсан ах. Тэднийг гэрлэх гэж байгаа хэмээн шар хэвлэлүүдээр цуурсан ч хурим хараахан болоогүй л байна.
Өнгөрсөн намар Гольдштейн серб загвар өмсөгч Ваня Йосичтэй хэсэг болзсон бөгөөд тэдний насны зөрүү 45 байсан. Жеймс, Илона хоёрын дундах насны зөрүү ч нэг иймэрхүү. Тодруулбал Жеймс одоо 71-тэй бол Илона дөнгөж 25 хүрч байгаа. Жеймсийг загварын ертөнц сайн мэднэ. Тэр Холливудын ододтой нөхөрлөж, дэлхийд нэртэй дизайнеруудаар үйлчлүүлдэг ганган эр билээ.
Түүнийг дор хаяж 100 сая ам долларын хөрөнгөтэй хэмээн ярьдаг. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг юм. Дээгүүр жаалах дуртай тэрбээр өөрийн харшууддаа Холливудын нэртэй киноны зураг авалт хийхийг дуртайяа зөвшөөрдөг гэнэ. Ингээд олны анхаарлын төвд байх дуртай хөгшин баян эрийн найз бүсгүйн хамт Майамигийн далайн эрэг дээр халуухан, залуухан найз бүсгүйн хамт зугаалсан папараццийг хүргэж байна.