2 настай хүүхдийг мөргөжээ

14302746545540425ea2038Өчигдөр зам тээврийн ослоор 2 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 02 настай эмэгтэй Г нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.

Мөн СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Арслантай  гүүрэн дээр Талын Монгол ХХк-ны Т.Истима  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 18 настай эрэгтэй Т мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал эрс нэмэгдэж байх тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгслийн буудал, хороолол дотор анхаарал болгоомжтой хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …