Дели хотын авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ

arvind-kejriwal-helpline-launch_650x400_51428234722Энэтхэг. Дели хотын захиргаанаас өнгөрсөн ням гарагт ажиллагаанд оруулсан авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна.

Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад шилжүүлжээ. “Дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол байсан” гэж Захиргааны зүгээс хийсэн албан мэдэгдэлд дурдлаа.

Авлигын талаар мэдээлэл авах утас нь нийслэл Дели хот дахь авлигыг үлэмж хэмжээгээр бууруулахад туслах хэрэгсэл болно гэж “Aam Aadmi” нам үзэж байна. Дели хотыг Энэтхэг Улс дахь авлигагүй хот болгохоо тус намаас удаа дараа амлаад байгаа ажээ.

эх сурвалж: iaac.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …