Балтиморт болж буй жагсаал хүчирхийллийн хэлбэрт шилжжээ

Балтимор хотод  жагсагчид цагдаа нартай мөргөлдөж 15 цагдаа гэмтэж хэдэн арван босогчидийг баривчилжээ.  Цагдаа нар жагсагчидийг дээрэм хийх болон бусад гамт үйлдэл хийхээс  сэргийлж байгаа ч тэд дэлгүүр тонох, гал тавих зэрэг балмад үйлдэл хийсээр байна. Тэднийг зогсоохын тулд АНУ-ын Аюулгүй байдлын албанаас 500 гаруй цэрэг илгээжээ. Үүнээс гадна гудамжинд 6000 гаруй албан хаагчид хамгаалалтанд зогсож байгаа юм. Өнөөдрийг хүртэл тэд хэд хэдэн удаа цагдаа нартай мөргөлдсөн ба 20 гаруй босогчдийг баривчилсан ба хэд хэдэн цагдаа гэмтэж хоёр нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэд босогчдийг намжаахын тулд нулим асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байна. Хотын захирагч Мэрилэнд Ларри “ Бид өнөөдөр газар авсан дээрэм хүчирхийллийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Жагсаал хүчирхийлэл хоёрын хооронд маш их ялгаа бий. Харин тэдний үйлдсэн хууль бус үйлдлийг заавал хуулийн дагуу шийдвэрлэх болно” гэж мэдэгдлээ.

402329 402330 402331 402332 402333 402335 402337 402339 402340 402342 402345 402346 402349 402350 402352 402356 402357 402361 402368 402371 402375 402381 402385 402387 402388

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …