Б.Бат-Эрдэнэ болон МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг байгууллаа

 baagii avarga Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсанаар Ерөнхийлөгч, УИХ, Нийслэл, Орон нутаг бүх шатанд АН төрийн эрхийг барьж эхлээд байна.

Харин сүүлийн гурван сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан намаа шинэчлэх асуудлыг ярьж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-ынхаа Их хурлыг хуралдуулахаар намынхаа даргад шаардлага хүргүүлж байсан ч амжилттай болоогүй. Улмаар намын Удирдах зөвлөл огцрох ёстой гэсэн ч мөн л амжилтанд хүрээгүй юм. Сонгуулиас өмнө намаа шинэчлэхийг уриалж байсан залуус өнөөдрөөс мөн дуугарч эхэлжээ.

МАН-ын залуус өнөөдөр “Шинэчилье” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, гарын үсэг цуглуулж эхлэсэн аж. Тус “Шинэчилье” хөдөлгөөнд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан,  НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ,  НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа,  Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Т.Сайнжаргал, Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан нарын 20 гаруй залуучууд нэгдэж, гарын үсгээ зуржээ.

Хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид намынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх, үйл ажиллагааг сайжруулах, намынхаа боловсон хүчнийг сайжруулахаар өөрсдийн итгэл үнэмшилээрээ нэгдэж байгаагаа батламжилжээ. Залуучуудаас гадна нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын гишүүд дэмжиж буй нь ихээхэн анхаарал татаж буй юм.

man ii n garin usag

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …