Загвар өмсөгчид хэрхэн жингээ хадгалдаг бол? Тэд яаж нэг шоунаас нөгөөг хүртэл өөрийгөө хэвэнд нь хадгалж чаддаг бол хэмээн та бодож үзсэн үү? Тэгвэл танд өөрийн жингээ хадгалах мөн жингээ хаяхад тань бага ч гэсэн туслах загварын тайзны 5 зөвлөгөөг хүргэе.
Өглөөний цайг заавал уу. Маш олон зөвлөгөөнөөс энэ үгийг сонссон биз дээ. Маргахааргүй үнэн болохоор л танд үргэлж сануулдаг юм шүү. Өглөө уусан цай таныг тэгтэл чинь өлсгөхгүй, өдрийн туршид эрч хүчээр дүүрэн байлгах болно.
Жимсний шүүснээс аль болох татгалз. Учир нь төрөл бүрийн жимсний шүүс калори их, бага гээд янз бүрийн хэмжээгээр нэмдэг. Эди Кемпбэлл л гэхэд кокостой ус уудаг. Хэрвээ та үнэхээр их жүүс уумаар санагдвал тарвасны цэвэр жүүсийг санал болгож байна.
Өөх шатаагчид анхаар. Авокадо жимс, салмон загас, кофе зэрэг нь байгалиасаа өөх шатаагчид юм. Тиймээс л загвар өмсөгчдийн байнгын хүнсний хэрэглээнд бичээтэй байгаа юм.
Хэзээд бэлэн бай. Энэ нь хичнээн их идмээр байсан ч таныг цатгах мөн өөхийг чинь шатааж өгөх хүнс ид гэсэн үг юм.
Уураг, уураг, уураг. Яг л дэлхийн хоёр дугаар дайны үеийнх шиг том хэмжээтэй талх, жаахан мах. Энэ нь мэдээж хэцүү санагдаж байгаа биз дээ? Гэхдээ сайхан байдлаа хадгалахын тулд загвар өмсөгчид барьдаг дэглэм юм.
эх сурвалж: emegteichuud.mn