Германы холбооны тагнуулын алба (BND) АНУ-ын хүсэлтээр Европын засгийн газар болоод үйлдвэр, компаниудыг тагнадаг тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсанаар том дуулиан тариад байна. Хэвлэлээр цацагдсан мэдээлэлд Германы холбооны тагнуулын алба Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группын онлайн сүлжээ, утсан харилцаа болон бусад мэдээллийг цуглуулан АНУ-ын үндэсний тагнуулын агентлагт (NSA) өгдөг аж. Энэ хэргээс үүдэн “Airbus” групп АНУ, Германыг тагнуулын үйл ажиллагааны эсрэг шүүхэд хандана хэмээв. “Airbus” групп тагнуулын хэрэгт Германы засгийн газраас тайлбар шаардаж буй аж.
Үүний зэрэгцээ Германы холбооны тагнуулын алба (BND) Францын ерөнхийлөгчийн ордон, гадаад хэргийн сайд болон Европын комиссыг тагнадгийг гэрчлэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй. Шуугиан тарьсан мэдээлэлд дурьдсанаар “BND”-“NSA” –гийн хооронд 2002 онд байгуулсан гэрээний дагуу тагнуулын үйл ажиллагаанд АНУ, Германы албаныхныг хамруулдаггүй аж. Түүнчлэн АНУ-ын тагнуулын агентлаг 2008 оноос Европын зэвсгийн бизнесийг тагнадаг байсныг Германы засгийн газар мэдэж байсан гэнэ. Тагнуулын албатай холбоотой хууль бус үйлдлийн талаар Германы дотоод хэргийн сайд Томас де-Майзиере мэдэхгүй хэмээжээ.
эх сурвалж: everyday.mn