Маргарет Тэтчер буюу Маргарет Хилда Робертснь Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд. Түүний зарчмууд бүсгүй таны амжилтанд нөлөөлөх нь гарцаагүй.
Маргарет Тэтчербуюу Маргарет Хилда Робертснь Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрээр дэлхий дахинаа “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан бөгөөд Их Британийн түүхэн дэх цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд.
1. Эмэгтэй хүн үзэл бодлоо хамгаалан үлдснээр адгийн ааштай болж, харин эрэгтэй хүн зөв залуу болдог.
2. Ялагдал? Энэ үгийг би хэзээ ч ойлгож байгаагүй.
3. Гэрийн бэрхшээл асуудлыг давж чаддаг бүх эмэгтэйчүүдэд улс орныг удирдах авъяас бий.
4. “Эр тахиа хэдий сайн донгоддог ч эм тахиа л өндөг гаргадаг”.
5. Зөв бодолтой сайн хүнийг хэн ч дурсдаггүй атлаа амжилттай яваа хүний тухай хүмүүс цуурхал тарааж эхлэдэг.
6. Хэрэв та ямар нэгэн зүйлийг хэлэлцэх гэж байгаа бол эрэгтэй хүн дээр оч. Харин үнэхээр үйл хэрэг болгох гэж байгаа бол эмэгтэй хүнтэй хамтар.
7. Эмэгтэй хүний хувьд гэр бүл бол амьдралынх нь чухал зүйл байх хэрэгтэй ч амьдралын зааг байж болохгүй.
8. Дайсны минь хувийн дайралт надад таалагддаг. Учир нь тэр хүнд надаас өөр өрсөлдөгч байхгүй эсвэл үлдээгүй хэрэг.
9. Өрсөлдөгчөө маш сайн судласны дараа түүнийг найзаа болгож авах хэрэгтэй.
10. Бүх зүйлийг зүрх сэтгэлээ нээлттэй хийх нь зөв санаа биш. Зүрх сэтгэл хаалттай үедээ илүү сайн ажилладаг.
11. Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр ямар ч эрх чөлөө байж чадахгүй.
12. Бидний санаа зовдог зүйлсийн 90% нь хэзээ ч биелдэггүй.
13. Улс орны баялаг нь байгалийн баялаг дээр тогтох албагүй. Хамгийн чухал баялаг бол тухайн улсын хүн юм. Төр засаг нь хүн амынхаа авъяас, ухааныг хөгжүүлэх үндсийг тавиад байвал энэ нь өөрөө баялаг болно.
14. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд “үгүй” гэдэг үгийг сайн хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.
15. Өнөөдөр эмэгтэйчүүд бидэнд өөрийгөө илэрхийлэх маш олон боломжууд бий: зарим нь бүр улс орныг удирдаж байгаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд бид жад барьж гүйснээс жадаа толгойндоо хийгээд цүнхээ барьж гүйсэн нь илүү зохимжтой.
16. Хүмүүсийн хэлдэгчлэн хүнийг би 10 секундын дотор дүгнэж чадна. Гэвч цөөн хүмүүс л миний дүгнэлтийг өөрчилж чадна.
17. Өнөөгийн байдлаар хүндэтгэл нь маш үнэ цэнэтэй зүйл, харин ичгүүргүй үйлдэл хэнд ч хэрэггүй.
18. Хэрэв би далайн усан дээр алхаж байвал атаархагчид маань намайг хараад “Тэр сэлж чаддаггүй учраас л усан дээр алхаж байгаа юм” гэж хэлэх байх.
19. Санал зөрөлддөг хүнтэй хэл амаа ололцохын тулд заавал түүнтэй эвлэрэх шаардлага байхгүй.
20. Хүчтэй байх нь жинхэнэ хатагтайн хийх үйлдэл мөн. Хэрэв та хүмүүст өөрийгөө хүчтэй эмэгтэй гэдгээ сануулах хэрэг гардаг бол та яалт ч үгүй хүчтэй эмэгтэй биш юм.
эх сурвалж: mongoljingoo.mn