Айлын хэд дэх хүүхэдтэй ханьласнаас амьдралын тань өнгө харагдана

Сэтгэл зүйчид хүний зан ааш зургаа орчим настайд төлөвшдөг гэж үздэг. Гэвч айлын хэд дэх хүүхэд болж төрсөн нь хувь заяанд нөлөөлдөг гэж үзэж ойлголт ч байдаг аж.

f0a72f80b3db4e2foriginal

Сэтгэл зүйч Линда Блейрийн үзэж буйгаар уг хачирхалтай хүчин зүйл нь хүний зан ааш, карьер, харилцаанд нөлөөлдөг байна. Шинэхэн танилаа өөрт чинь тохирох хүн мөн эсэхийг айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээр нь сонжиж болох юм.
Айлын хэд дэх хүүхэд байх нь таны сонирхож буй хүнээс гадна өөрийг чинь ч ямар хань болохыг илэрхийлж байдаг. Мөн ирээдүйд гарч болох бэрхшээлийг хамтдаа даван туулж чадах эсэх, таарч тохирох үгүйгээ ч мэдэж болох юм.

Aйлын ууган + отгон
Хэрвээ ийм хос бие биедээ татагдаж эхэлвэл сайны эхлэл гэсэн үг. Айлын ууган хүүхэд, нөгөө айлын багатай гайгүй сайн хос болдог аж. Айлын отгон хүүхдүүдийн хувьд ханиа сонгох хамгийн сайн сонголт бол айлын ууган байх болно.
Учир нь айлын ууган хүүхэд нямбай, халамжтай байх хандлагатай байдаг. Харин айлын бага хүүхдүүд бие даасан байдлаа хамгаалах дуртай, зарим талаар хайхрамжгүй байх нь элбэг. Энэ ялгаа нь тэднийг бие биеийнхээ дутууг нөхдөг сайн хос болоход нөлөөлдөг. Ууган нь хайрлаж, энхрийлж байх нэгнийг хүсдэг бол бага нь өөрийг нь хайрлаж халамжлах хүнийг хайж явдаг. Тэдний хооронд үүсч болох бэрхшээл нь отгон хүүхдийн эрх дураараа зан ууган хүүхдийн нийтэч, дүрэмддэг зантай зөрчилдөх гээд байдаг нь юм.

Aйлын ууган + ууган
Хамгийн их бэрхшээлтэй хос байж ч мэднэ. Хэрэв тэд хоёулаа шартай, бууж өгөх дургүй бол зөрчил тасрахгүй. Тэд хоорондоо тохирох боловч бие биенээ хүндлэх хүндлэл зайлшгүй чухал. Бас эрх мэдлийг гартаа авах хүслээ умартсан тохиолдолд л тэдний харилцаа бат бөх байж чадна.

Aйлын ууган + ганц
Зарим нэг шалтгаанаас болоод тэдний харилцаа тийм ч амар байхгүй нь бололтой. Ууган хүүхдүүд айлын ганц хүүхдүүдийн зовлонг ойлгох амаргүй. Айлын ганцууд бусадтай юугаа ч хуваалцаж сураагүй байдаг учраас бусдыг дийлж гарах гэсэн хүсэл нь тэднийг тэмцэлдүүлнэ.

Aйлын ууган + дунд
Айлын дунд хүүхэд отгон хүүхдийн сайн хань болж чадна. Ер нь айлын дунд хүүхдүүд хэнтэй ч таарч нийцэх чадвартай байдаг. Учир нь тэд санаачлагыг гартаа авах гэж зүтгээд байдаггүй, аливаад хүлээцтэй ханддаг болохоор анхаарлын төвд байх дуртай отгон хүүхэдтэй ч нийцтэй байж чадна. Нөгөө талаар айлын дунд хүүхдүүд ууган хүүхэд өөрийнхөөрөө шийдвэр гаргахад саад болохгүй. Дундах хүүхэд өөрийн гэсэн байр суурь байдаггүй үргэлж бусдын амыг харж байдгаас хамтрагч нь тэднийг хүндлэхээ болих нь бий. Тэд өөрсдийг нь үл ойшоосон хандлагыг үргэлж мэдэрдэг бөгөөд ийм зүйл айлын ууган хүүхдүүдэд ч тохиолдох нь бий. Тиймээс хэрэв таны хань дундах хүүхэд бол та түүний өмнөөс шийдвэр гаргахаасаа өмнө өөрөөс нь асууж, ярилцаж байхаа бүү мартаарай. Хэрэв тэр санааг нь зовоож буй зүйлээ тэр бүр ил гаргаж хэлж зүрхэлдэггүй бол түүнтэй сайн ярилцаж, ойлгохыг хичээгээрэй. Хэрэв та өөрөө айлын дундах бол өөрт чинь юу чухал болохыг өөрөөсөө асуу. Таны хувд юу хүсч байгаа чинь л хамгийн чухал гэдгийг сана. Санаа бодлоо зоригтой хэлж өөрийнхөөрөө байж сур.

Aйлын дундах + отгон
Сайхан хос болно. Хэдийгээр таарамж муу байх мэт санагдаж болох ч айлын отгон хүүхдийн мөрөөдөмтгий, эрх дураараа занд дундах хүүхэд саад хийхгүй. Тэдний нэг нэгэндээ юу хийхийг заадаггүй, тушаадаггүй зан нь гайхалтай зохицоно.

Aйлын дундах + дундах
Айлын дундах хүүхдүүд хоорондоо гайхалтай зохицно. Тэд аливаа зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг нь нэг зүгт харж тэмүүлдэг болоход нь саад болж мэднэ.

Aйлын дундах + ганц
Санаачлагыг гартаа авах дуртай айлын ганц, багаар ажиллагч айлын дундахтай сайхан хос болно. Гэвч зарим үед айлын ганц хүүхдийн эрх дураараа, зааж зааварлах дуртай зан нь алтан дундыг баримталдаг дундах хүүхдүүдийг залхааж мэдэх тул болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв асуудлаа шийдэхээс өмнө хамтдаа сайн ярилцаж, төлөвлөдөг байх нь тэдний харилцаа бат бөх байхад маш чухал.

айлын отгон + отгон
Тэд хамгийн бүтээлч уран сэтгэмжтэй хос болно. Нөгөө талаар ийм хос өдөр болно. Нөгөө талаар ийм хос өдөр тутмын аар саар зүйлсээ хэн хэндээ найдаж орхидог, хариуцлагаас зайлсхийх нь элбэг. Тэд бол эмх замбараагүй байдлын хаан, хатан хоёр.

Aйлын отгон + ганц
Айлын ганцын мэрийлттэй зөв сэтгэл нь тийм ч нямбай биш отгон хүүхдийг залаад явна. Харин отгон хүүхдийн бүтээлч, адал явдалд дуртай зан нь тэдний харилцааг улам сонирхолтой болгож чадна.

Aйлын ганц + ганц
Хамгийн адармаатай хос. Тэдний харилцаа эхнээсээ дуустал үл ойлголцол байх болно. Ийм хосын хэн хэн нь санаачлагыг гартаа авахыг хүсдэг тул нөгөөгийнхөө саналыг хүлээж авах дургүй байдаг. Тэд хоёулаа төгс төгөлдөрт дуртай тул тэнд хүрэхээс нааш зогсохгүй мэт аашилна.

Эх сурвалж: buzznews.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …