Ази, Африкийн орнуудын гудамжны хоол нь магадгүй таны анхаарлыг татаж байж болох юм. Гэхдээ эдгээр хоолыг хэрхэн яаж бэлддэгийг та нэг ч удаа харж байгаагүй шүү дээ. Ямар ч нөхцөлд хийсэн байж болно. Эдгээр нь харагдах байдлаасаа сонирхлыг чинь татаж тухайн орны гэх тодотголтой хоолыг амсаж үзэх хүслийг төрүүлэх байх. Гэхдээ үүнээс үүдэн ямар эрсдэл дагуулж болохыг бодоод үз. Суулгалт, гэдэсний халдварт өвчин, элдэв хоолны хордлого зэрэг ямар өвчин тусч болох ба та өөрийгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг. Эдгээр гудамжны хоолнуудын гол аюул нь ус байдаг. Энэ нь элдэв халдвар бохир зүйлс, гэдэсний шимэгч хорхой зэргийг өөртөө агуулсан байдаг. Ялангуяа Энэтхэг усны бохирдол, бохир усны хэрэглээгээр дэлхийд дээгүүр байр эзэлдэг улс. Тэд танд маш гоё харагдах ундаа, жүүс, мөс зэргийг бэлдэж харааг чинь булаан худалдах болно. Гэвч та тэдгээрийг ямар усаар хийсэн байх боломжтойг бодоод нэг үзээрэй. Ямартай ч Ази Африк ер нь ямар ч улс орноор аялж байсан. Гудамжны хоол хүнсийг маш сайн шалгаж байж идэх нь хамгийн зөв арга шүү!!!!
Б.Нарангэрэл