Нигерийн цэргүүд энгийн иргэдийн амь насыг хөнөөжээ

32_5a81b8e27251421724213003c9aa84cb0e3c1e7cНигерийн төв хэсэгт нийгмийн бүлгийн удирдагчид засгийн газрын цэргүүдийг олон тооны энгийн иргэдийн амь насыг хөнөөж, тосгоныг нь шатаасан хэрэгт буруутгаад байна. Зургаан цэрэг малчдын гарт амь үрэгдсэний дараа ийнхүү аймшигт хэрэг гарсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдсэн юм. Плату дахь Вэйс дүүргийн иргэдийн ярьж буйгаар, Бямба гаригийн шөнө цэргүүд ирж, хавтгайруулан гал нээсэн аж. Харин цэргийнхний зүгээс энгийн иргэдийг хөнөөсөн гэх хэргээс татгалзаж, нутгийн бүлэглэлүүдийн нэгнийх нь хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Гэвч цэргүүдийг хөнөөсөн малчид Боко Харам бүлэглэлийнхэнтэй ямар ч холбоогүй болохыг эх сурвалжууд мэдэгдсэн юм.

Б.Болормаа

эх сурвалж : undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …