Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ

4e8ee5c51f1f0787bigДорнод аймгийн Эрээнцав  боомтын орох чиглэлээр  5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыганхааруулж байна.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

Өмнөх удирдлагуудын үед МҮЭХ-ны нэр бүхий гурван мэргэжилтэн холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Олон Улсын …