Эверестэд авирах боломжгүй болжээ

32_dcd94c7a23b18720495a43dae66503e3d11af106Өнгөрсөн сард Непаль улсад болсон газар хөдлөлтийн улмаас Эверестийн замууд эвдэрч сүйдсэн учраас энэ улиралд тус ууланд авирах нь бараг боломжгүй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргажээ. Уулын замуудыг засч, шинэчлэхэд цаг хугацаа шаардлагатай байгааг анхааруулсан байна. Гэхдээ засгийн газрын зүгээс албан ёсны шийдвэр хараахан гаргаагүй байгаа юм. Газар хөдлөлтийн үеэр ууланд авирч яваад цасан нурангинд дарагдсаны улмаас дор хаяж 19 хүн амиа алджээ. 7.8 баллын хүчтэй дээрх газар хөдлөлтийн уршгаар 7,250 орчим хүн нас барж, 10 мянга гаруй оршин суугч гэмтэж бэртсэн юм. Эверестэд авирч байсан ихэнх уулчид одоогийн байдлаар уулан дахь баазыг орхисон бөгөөд бүгд аялалаа зогсоосон байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …