Хойд Солонгосоос зугтсан бүсгүйн үнэнийг өгүүлсэн илтгэл

f91d9n8995ftlq4rjl14i8ue9Hyeonseo Lee бага насаа Хойд Солонгост өнгөрүүлж 1997 онд Хятад рүү зугтан гарчээ. Арван жил гаруй Хятадад амьдарсны дараа 2008 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод иржээ. Одоо тэрээр Гадаад Оюутны Хангүг Их Сургуульд суралцдаг.  Hyeonseo Lee-ийн дэлхийн шилдэг илтгэгчдийн TED чуулга уулзалтын индэр дээр өөрийнхөө болон Хойд Солонгосчуудын амьдрал, ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэлийг танд хүргэе.

Би хүүхэд байхдаа манай улс энэ дэлхий дээрх хамгийн сайхан улс гэж боддог байсан. Том болсон хойноо “Харамсах зүйлгүй” гэдэг дууг дуулахдаа маш их бахархдаг байлаа. Сургуульд бид Ким И Сунгийн түүхийг сурахын тулд маш олон цаг зарцуулж, манай дайснууд болох Америк, Өмнөд Солонгос, Япон гэх мэт бусад улсын түүхийг огт үздэггүй байсан. Бүх зүйл өөрөөр эргэх хүртэл би хааяа гадаад улсуудыг гайхаж насаараа Хойд Солонгост амьдрах юм шиг л санадаг байлаа.

Долоон настай байхдаа анх удаа олон нийтийн цаазлах ялыг харж байсан. Гэвч Хойд Солонгост амьдрал хэвийн юм шиг л санагдаж байв. Манай гэр бүл ядуу биш байсан тул би хэзээ ч өлсөж байгаагүй.

3v3pdnlcqat114h4cvmub2mal6

1995 оны нэг өдөр манай ээж цуг ажилладаг найзынхаа эгчээс ирсэн захиаг авчирсан юм. Захиан дээр: “Энийг унших үед манай гэр бүл энэ дэлхий дээр байхгүй болсон байх болно. Яагаад гэвэл бид өнгөрсөн гурван долоо хоногийн турш юу ч идээгүй, шалан дээр цуг эвхэрэлдэн хэвтэцгээж байна. Бидний бие маш муу, үхэхээ хүлээж байна” гэж бичсэн байлаа.

Би маш их цочирдсон. Анх удаа л манай улс өлсгөлөнд нэрвэгдсэн улс гэдгийг сонсож байлаа. Нэг их удалгүй би хуучин галт тэрэгний буудлын хажууд алхаж яваад миний толгойноос хэзээ ч гардаггүй нэгэн аймшигтай дүр зургийг харсан. Газар хэвтэх нас барсан ээжийнхээ нүүрэнд дэмий л хүрч үзэж буй  тураалтай хүүхэд. Түүнд туслах хэн ч байгаагүй. Учир нь бүгд өөрсдийгөө, гэр бүлээ яая гэсэн хүмүүс байсан.

1990-ээд оны дундуур Хойд Солонгос том хэмжээний өлсгөлөнд нэрвэгдсэн. Сая гаруй хүн өлсгөлөнгөөс болж нас барж, олон хүн өвс, шавьж, модны холтос идэн амь зогоож байсан. Байнга л цахилгаан тасарч, манайхаас холгүй голын цаад эрэг дээрх Хятадын хотын үй олон гэрлээс өөр гэрэлтэх зүйлгүй эргэн тойрон хав харанхуй байдаг байлаа. Би тэд яагаад гэрэлтэй, харин бидэнд байдаггүйг гайхдаг байсан.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …