Холливудын хос болох Жессика Бил, Жастин Тимберлэйк нар хүүхэд асрагчийн ажлыг эрчүүд л сайн хийнэ гэж үзсэн байна. Тиймээс тэд шинээр мэндэлсэн Силас хүүдээ хоёр сахалтай асрагчийг хөлслөн авчээ.
Тэдний хүү Силас Рендалл Тимберлэйк өнгөрсөн сарын эхээр мэндэлсэн бөгөөд эцэг, эх нь бага ч атугай амрахын тулд яаралтай тусламж авахаар шийдсэн байна. Хамаатан саднуудаа тэд зовоохыг бодоогүй тул найз нөхдийнхөө зөвлөснөөр хоёр эрэгтэйд хандан туслалцаа хүсчээ.
“Жессика ижил хүйстэн хоёр эрийг хөлсөлж авсан. Тэдний найзууд тийм зөвлөгөө өгсөн” хэмээн эх сурвалж өгүүлэв. Бусдын туслалцааг авч байгаа ч залуу аав, ээж хоёр хүүхэдтэйгээ аль болох хамт байхыг хүсэж байгаа гэнэ. Жастин хүүгийнхээ живхийг сольж, салхилуулж байгаа аж
эх сурвалж: everyday.mn