Хүүхэд Админ Админ 25 өдрийн өмнө Япон эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь америкчуудаас тэс ондоо байдаг. Жишээ нь хоёр хүүхэд муудалцаж байвал америк эцэг эхчүүд үсэрч ороод асуудлыг тэдний өмнөөс шийдэхийг оролддог бол япончууд эсрэгээрээ хөндлөнгөөс харж, өөрсдөө учраа олох боломжийг нь олгодог. Түүнчлэн япон хүүхдүүд багаасаа гэрийн ажил хийж сурдаг. Тиймээс ч тэд америк хүүхдүүдээс эрт бие дааж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэх чадвартай болдог байна.
Сахилга бат Японоор сахилга бат гэдэг үгийг “shitsuke” гэдэг. Утга нь тариа тарихдаа үрийг шулуун шугамаар суулгах гэсэн утгатай. Зааж сургах, загнаж зандрахаасаа илүүтэй хамт оройн хоол хийж, өдөр тутмын ажилдаа туслуулах маягаар буюу хийж буй ажлаараа үлгэрлэн сахилга батад сургадаг байна. Хүүхэд өсгөх Япон эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний ихэнх нь хүүхдээ шинэ чанартай хоол хүнсээр хооллож, орчин үеийн загварлаг хувцас авч өгөхийг хичээдэг хэмээн хариулжээ. Харин нас ахимаг эцэг эхчүүдийн хувьд хоол унд, хувцас хунараас илүүтэй боловсрол хүмүүжилд нь түлхүү анхаарч багаас нь дугуйлан сургалтанд хамруулах тал дээр маш их анхаарал тавьдаг гэжээ.
эх сурвалж: emegteichuud.mn