Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос төрийн өндөр 23 албан тушаалтантай холбоотой хэргийг тусгай шүүхэд шилжүүлэв. 520 хуудас бүхий яллах дүгнэлтэд Ойн аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Шарад Чандра Пудел, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Ранжан Кришна Арьяал нарыг албан тушаалын хэрэгт буруутгаж байгаагаас гадна Балба Улсын аялал жуулчлалын зөвлөлөөс гүйцэтгэх захирал Субаш Нироулаг 700 сая рупий шамшигдуулсан зэрэг асуудлууд багтжээ. Тус улсын аялал жуулчлалын зөвлөлийн бүрэлдэхүүнд Пудел, Арьяал нарыг байхад үүссэн асуудлыг Албан тушаалын гэмт хэргийг шалгах хорооноос судалж эхэлсэн байна. Улмаар Нироулаг сэжиглэн шалгажээ.
Хорооноос тэдэнд 13 жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Албан тушаалын хэрэг шалгах хороо том албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан. Энэ хэрэг нь тус хорооны даргаар Локман Сингх Карки 2 жилийн өмнө томилогдсоноос хойших хамгийн том хэрэг юм
эх сурвалж: iaac.mn