Ганц бие эрчүүд яагаад хүнтэй суухыг хүсдэггүй вэ?

man-look-handsome-Favim.com-482130Сэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг гэдэг. Энэ нь мэдээж хайртай эмэгтэй, гэр бүл болох эмэгтэй, ээж нь. Харин ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд:

Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг: Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа хувиргадаг гэж тэд үздэг байна.

Ээжтэйгээ адил эмэгтэйг хайдаг: Ээжтэйгээ өссөн эрчүүд нилээд шилэмтгий, голомтгой зантай байдаг. Хэрэв ээж нь нилээд захирангуй ширүүн дориун эмэгтэй байсан бол тэр ээжийнхээ зааврын дагуу явах нь олонтаа. Ганц бие эрчүүд амьдралд эерэг, сөрөг гэсэн хоёр байдлаар ханддаг. Тухайлбал нэг эерэг тал нь мөнгөө зөв зарцуулж сурсан байдаг. Албан тушаал ахих магадлалтай. Эрдэм шинжилгээний ажил ч юмуу ямар нэг дорвитой бүтээл туурвих таатай боломж бүрдсэн байдаг. Ганц бие эрчүүдэд хэн ч хатуу чанга шаардлага тавихгүй, бас хардаж сэрдэхгүй болохоор сэтгэл амар тайван амьдардаг.

эх сурвалж: khulangoo.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …