Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 9 дэх зочноор Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа уригдаж, “Залуу хүн та өөрөө баялаг” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Хүн байхыг мэдрүүлж байдаг зүйл бол харилцаа. Иймд залуусынхаа мэдлэгт зориулан харилцааны 5 шинжийг нэрлэж, улмаар жишээ сонгон харилцан ярилцаж залуустаа мэдлэг олгосон юм. Хүний харилцаа дараах 5 шинжийн хүрээнд явагддаг байна.
- Хожил/хожил
- Хож/хожигд
- Хожигд/хож
- Хожигд/хожигд
- Хож…
Эндээс хүмүүс ихэвчлэн “хож/ хожигд” гэсэн зарчмаар харилцаанд орох нь элбэг байдаг байна. Энэ нь би болж байвал чиний яах хамаагүй гэсэн ойлголт. Харин хүн “хожил/ хожил” гэсэн зарчмыг баримтлан харилцвал тэр төгс харилцаа болдог байх нь. Та өөрийгөө хойш тавьж, хэн нэгэнд хожлыг өгч байсан уу. Иймд үргэлж харилцагчаа хүндэтгэж байх хэрэгтэйг онцолж байсан юм. Хүн бүр өөрөө л хожхыг урьтал болговол өөрийн дайсныг бэлтгэдэг байна. Түүнчлэн хүмүүс найман зүйл дээр төвлөрдөг болохыг ч хэлсэн.Тухайлбал ажил, найз, хобби, гэр бүл, мөнгө, эд хөрөнгө, дайсан, хань гэсэн зүйлс дээр хүн илүү төвлөрдөг болох нь судалгаагаар нотлогджээ.Ийнхүү Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа нийгэмд хөл тавих гэж буй оюутан залууст хэнтэй хэрхэн яаж харицаж байх тухай тэрбээр зөвлөсөн юм.Дашрамд дуулгахад тус институт байгуулагдаад 10-н жил болжээ. Энэ хугацаанд нийт 4000 менежерийг бэлтгэсэн байна.