“Avengers”-ийн шинэ анги Box Office-ийг тэргүүлжээ

32_6ab37e49179a827563eaa0ad886c47391725929b“Avengers: Age of Ultron” кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 191.3 сая долларын орлого олж, АНУ болон Канадын Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ. Гэсэн хэдий ч энэ нь 2012 онд нээлтээ хийж, 207.4 сая долларын орлого олсон анхны “Avengers” киноны амжилтыг хараахан эвдэж чадаагүй байна. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд шилдэг ашиг орлоготой кино жагсаалтын хоёрдугаарт “Age of Adaline” бүтээл 6.3 саяын орлогоороо багтжээ. Харин Их Британийн Box Office-ийн нэгдүгээрт Диснейн бүтээл болох “Marvel” орсон байна. Тус кино дэлхийн хэмжээнд нийт 631.1 сая долларын орлого олсон аж.

“Avengers: Age of Ultron” киноны Америк дахь ашиг орлого өндөр болоход өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан Флойд Мэйвидер, Мэнни Пакюо нарын боксын тулаан, Кентаки Дерби болон NBA-гийн тоглолт зэрэг нь ихээхэн нөлөөлсөн гэж ажиглагчид үзжээ. Тус бүтээлд өмнөх ангид багтсан “Iron Man”, “Black Widow”, “The Hulk” болон “Captain America” зэрэг супер баатруудтай киноны гол дүрүүдийг бүтээсэн Роберт Дауни Жр, Скарлет Иоханссон, Марк Руффало болон Крис Эванс зэрэг холливудын нэртэй  жүжигчид дахин тоглосон билээ.

Мөн энэ удаагийн супер баатруудын багт “Thor” киноны Крис Хемсворт, “Hawkeye” киноны Жереми Реннэр нар нэмэгджээ. Түүнчлэн Ултрон роботын дүрд Жеймс Спейдэр дуу оруулсан байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …