Ялтнуудад хоригдох хугацаанд нь бичиг үсэг сургана

566-300x223Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран  ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа бичиг үсэгтэй болохоор шамдаж байна.

Түүнчлэн Зуунмод суманд хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа нэр бүхий 23 ялтныг оролцуулан тус аймгийн Цагдаагийн газар, Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран 2015 оны 04 дүгээр  сарын 28-ны өдөр “Тэнсэгдсэн болон шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдийг нийгэмшүүлэх, ял эдлүүлэх явцад гарч буй зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

 Хэлэлцүүлгийн үеэр ялтнуудад аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Ц.Сонинмөнх “Тэнсэгдсэн болон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдийг нийгэмшүүлэх, ял эдлүүлэх явцад гарч буй зөрчил, анхаарах асуудал”, Хөдөлмөрийн хэлтсийн ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтэн Ч.Чулуунцэцэг “Зуунмод сумын хэмжээнд зарлагдсан ажлын байр, ажилд зуучлахад анхаарах асуудал”, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга А.Туяажаргал ”Хорих ангиас суллагдсан этгээдэд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээний асуудлууд”, Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа “Ялтанд захиргааны хяналт тогтоох асуудал” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, Цагдаагийн газрын сэтгэлзүйч ялтнуудаас сэтгэлзүйн сорилын тест авч, зөвлөгөө өгчээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь ялтнуудыг нийгэмшүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн тогтмол орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой ялтнуудад төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тэтгэмжийн талаар болон хууль эрх зүйн тодорхой мэдээлэл олж авах, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …