Энэ сарын 05-ны өдөр сошиал сувгаар тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл тархсан. 2015 оны тавдугаар сарын 05-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
Эх сурвалж: www.dorgio.mn