Болливудын од хүний аминд хүрсэн нь тогтоогджээ

150506042128-bollywood-star-salman-khan-exlarge-169Болливудын алдарт жүжигчин Сальман Хан нь 2002 онд автын ослоор хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдсанаар шүүхээс ял сонссон байна. Бомбей хотын дээд шүүх Сальман Ханы өмгөөлөгч түүнд өгсөн ялын эсрэг давж заалдахаар болсны дараа жүжигчнийг хоёр хоногийн батлан даалтанд гаргажээ. Давж заалдах шатны шүүх хурал Баасан гаригт болох аж. Лхагва гаригийн өглөө болсон шүүх хурлаар, орон гэргүй эрийн амь насанд хүрснийх нь төлөө Сальман Ханд таван жилийн хорих ял оноосон байна. Амиа алдсан эр жүжигчин залуугийн машинд мөргүүлсэн таван хүний нэг нь аж. Харин Хан өөрийгөө хэрэгт гэм буруугүй гэж мэдэгдээд, түүний жолооч машиныг барьж явсан хэмээн хэлжээ. Гэвч шүүхээс түүнийг жолоо барьж явсан, ингэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг дүгнэлтийг гаргасан байна.

Ийнхүү нэрт жүжигчнийг гэм буруутай хэмээн тогтоосон явдал нь шоронд хоригдох ялаас илүүтэй Ханы хувьд маш том уналт болж байгааг эх сурвалжууд онцолжээ. Юутай ч өмгөөлөгч нь дээд шүүхэд давж заалдаж байгаа учир Хан батлан даалтанд гарч, хоёр хоног гэртээ байх эрхтэй болсон юм.

Сальман Хан нь Хинди хэл дээрх 80 гаруй дэлгэцийн бүтээлд тоглосон, Болливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн “Dabangg”, “Ready”, “Bodyguard”, “Ek Tha Tiger”, “Maine Pyar Kiya” болон “Hum Aap Ke Hain Kaun” зэрэг кино нь ихээхэн амжилт авчирч, ашиг орлогоороо ч дээгүүр бичигдэж байсан юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …