Таргаар арьсанд гүн цэвэрлэгээ хийх нь

 Бүсгүй хүний гоо сайхан ямагт торгомсог, толигор, булбарай зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс нь эрэгтэй ч, эмэгтэй ч бай хүний гоо сайхны төдийгүй эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлдэг гэж хэлж болно.
527-13328393470000
    Арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий.
    Үүний дотроос таргаар арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг энэ удаад сонголоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс арчилгаанд хамгийн чухал нь цэвэрлэгээ байдаг. Тэгвэл тараг нь ямар ч төрлийн арьсыг маш сайн цэвэрлэж, цайруулдаг аж. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно.
    Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ.
    Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.
    Хар батгыг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Цагаан будаагаа махны машинаар машиндаж нунтаглаж бэлдэнэ. Овьёосны гурил, цагаан будааны нунтаг, хүүхдийн будаа ижил хэмжээтэйгээр хольж бэлдэнэ. Дээр нь бага зэрэг хүнсний сод нэмж, бүгдийг сайтар хольж хутгаад ариутгасан шилэн саванд хийн хадгална. Ингээд нүүр цэвэрлэх үедээ холимгоос нэг халбагыг авч ижил хэмжээний тарагтай холин нүүрээ цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэр нүүр цэвэрлэгээнд зориулсан хөвөнгөөр холимгоос бага зэрэг аван хар батгатай хэсэгтээ зузаан түрхэж өгнө. Дараа нь тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Үлдэгдлийг угаахад арьс бүрэн цэвэрлэгдсэн байхыг харах болно.
    Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах бүтээгдэхүүнийг ч гэртээ өөрөө бэлтгэж болно. Энэ бэлдмэл хуурай болон хэвийн арьсанд тохирно. Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгийн шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.
    Арьсаа цэвэрлэх, нүх агшаах бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, таргаар хийсэн бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг цайны халбага хатаасан ромашка мөн нэг халбага мөгөв цэцгийг хандална. Гурван халбага хандан дээр мөн хэмжээний тараг холиод төмсний крахмал, цагаан будааны гурил зэргийг хольж зуураад нүүрэндээ тавина. 20 минут хэртэй тавьсны дараа үлдэгдлийг тараг шингээсэн хөвөнгөөр арчин авч, бүлээн усаар угаана.
Эх сурвалж: gogo.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …