Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской бараалхав

600x600 (1)Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской бараалхлаа. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц,экологийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Инамов Нуритдин Рахманжанович, ОХУ-ын Байгаль орчны яамны Гадаад хамтын ажиллагааны газрын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Балакировна Анна Владимировна болон албаны хүмүүс байлцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ” Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр хүргэе. Ялалтын баярыг манай улсад ч ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа.

2015-05-07said

Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн айлчлалаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дээд түвшинд тохиролцсон зарим ажил эхлээд урагшилж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр манай хоёр улсын иргэд визгүй харилцан зорчих тухай хэлэлцээрийг байгуулж,өнгөрсөн оны 11 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол,Оросын хилээр нэвтрэх зорчигч, автомашины тоо визтэй байх үеэс хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх үйл явцыг түргэтгэхэд онцгой анхаарах шаардлагатай болж байна” гэдгийг онцоллоо.

 Уулзалтаар хоёр тал Монгол,Оросын Засгийн газар хоорондын комисс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны бүхий л чиглэлийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой механизм бөгөөд комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүтцийг оновчтой болгох, хүрсэн шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй гэдгийг санал нэгдэн ярилцлаа.  Засгийн газар хоорондын комисс нь өргөн хүрээний асуудал хамардаг тул уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцлоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …