Элтон Жон ДОХ өвчинтэй хүчтэй тэмцэхийг уриаллаа

32_bc3969e9864b3fbcc9c7636d6b2c9993f8eea83cНэрт дуучин Элтон Жон АНУ-ын засгийн газар ДОХ өвчний эсрэг тэмцэх санхүүжилтийг үргэлжлүүлбэл түүний амьд байх энэ хугацаанд уг вирусийг бүрэн устгах боломж байгаа гэдгийг Сенатын гишүүдийн төлөөлөлд мэдэгдсэн байна. Сир Элтон Жон нь АНУ-ын дэлхий дахинд явуулж буй ДОХ-ын хөтөлбөрийн санхүүжилтийг хэлэлцэх сенатын хурал дээр ийнхүү мэдэгджээ.

“ДОХ өвчний тархалт хэвээр байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Америкийн удирдлага учир дутагдалтай байна” хэмээн Элтон Жон ярьжээ. Сенатын гишүүн Линдсей Грэхам болон Патрик Лихи нар нэрт дуучныг Сенатын хурал дээр ийнхүү үг хэлэхийг урьсан билээ. Сенатын хорооны энэ удаагийн хурлын сэдэв нь Пепфар буюу ДОХ-ын Тусламжийн төлөөх Ерөнхийлөгчийн Онц байдлын төлөвлөгөө байсан юм.

Сир Элтон, “Бидний оролдлого сул байлаа гээд цонх хаагдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Эмийн эсэргүүцэх үйлчлэл ил тод болж, дамжуулалтын хэмжээ нэмэгдэж, хил хязгааргүй энэ өвчин дахин аймшигтайгаар тархаж, үр дагавар нь ч ихсэх хандлагатай байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг хууль тогтоох байгууллага, энэхүү Конгресс бол ДОХ-ыг төгсгөл болгох хүч мөн” гэж Сенатын өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.

ДОХ-ын эсрэг тэмцэх санхүүжилт нь АНУ-ын төсвийн нэг хувьтай тэнцдэг аж. энэхүү хөтөлбөрийг 2003 онд ерөнхийлөгч асан Жорж Буш эхлүүлсэн бөгөөд одоогийн ерөнхийлөгч Барак Обама үргэлжлүүлж байгаа юм.

2016 оны санхүүгийн жилийн хугацаанд уг хөтөлбөрт 6.542 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа аж.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …