Өнөөдөр орой Москва салютад умбана

1431149132554d9a4c6c6d8Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн  ойн баярт  зориулсан баярын салют ОХУ-ын нийслэл баатар хот-Москвагийн цагаар оройн 20,00 цагт эхэлнэ.
Баярын салютыг цэргийн Баруун тойргийн ёслолын буудлагын 449 дүгээр тусгай дивизион үйлдэх юм байна.
Их ялалтын ойд зориулж энэ удаа 10 минутын хугацаанд ёслолын буудлагын 72  мөхөөрөмж, 18 их буугаар нийтдээ 30 удаа буудаж нийтдээ 10 мянган салют хөөргөх гэнэ.
Энэ буудлагыг оросын нийслэлийн 16 цэгээс тус бүр 105-310 мм-ийн калибртай зургаан төхөөргөөр буудах юм байна. Буудах буу нь янз бүрийн калибртайгаас гадна, өөр өөр өнцгөөс буудаж байгаа энэ  салют тэнгэр өөр өөр өндөрт гараад 50 төрлийн  хэлбэрээр задарч их ялалтын сүрийг илэрхийлнэ гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд дурджээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …