Тайландын хаан Bhumibol долоон сарын дараа эмнэлэгээс гарлаа

2013-07-31T102806Z_1_CBRE96U0T2Y00_RTROPTP_3_THAILANDТайландын хаан Bhumibol Adulyadej нь дэлхийн хамгийн удаан эрх мэдлээ хадгалж чадсан хаан юм. Тэрээр долоон сар эмнэлэгт хэвтсэний эцэст өнгөрөгч Ням гаригтэмнэлэгээс гарлаа.  Хаан аравдугаар сард цөсний мэс засалд орохоор эмнэлэгт хэвтсэнийг ордны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Өдгөө 87 настай хаан Bhumibol Adulyadej хатан Sikrit-тэйгээ далайн эргийн зуны ордон руугаа эмнэлэгээс гарсан даруйдаа хөдөлсөн байна. Өнгөрсөн таван жилийн ихэнх хугацааг хаан эмнэлэгт өнгөрөөсөн ба ард түмэн нь түүний эрүүл мэндийн байдалд ихээхэн  санаа зовниж байгаа аж. Удахгүй хаан Bhumibol өөрийн хаан ширээнд заларсны 65 жилийн ойн ёслолыг тэмдэглэхээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …