Г.Ундармаа нөхрөөсөө мөнгө гуйхаас ичдэг

png335468188201502280829_500x500Жүжигчин Г.Ундармаа тайзнаасаа хөндийрсөн ч дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж, “Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад байгаа. Түүнчлэн “Итгэлийн танхим” төсөл санаачилж, сайн үйлсийн аянд ч идэвхтэй оролцож яваа юм. Энэ удаа тэрбээр “Single lady 2” киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

Ийнхүү салбар бүрт хүч сорих болсон жүжигчин бүсгүй нөхрөөсөө мөнгө гуйхаас ичдэг гэнэ шүү. Түүнийг “Viva city”-гийн эзэн хэмээх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа энэ талаар ярихдаа “Үнэндээ би “АНУН” төв, “Viva city”-гийн эзэн биш шүү дээ. Би ажлаа хийж яваа жирийн эмэгтэй. Бас л та бүхэнтэй адилхан олсон мөнгөө тааруулах гээд, “Нөхрөөсөө одоо гуйвал шараа юм уу даа”  гээд л зөндөө асуудал байдаг” хэмээсэн байна. Ямартай ч уран бүтээл, сайн үйлсийн аян, рекламанд тоглох гээд олон ажлыг амжуулж яваа бүсгүй өөрийн гарыг бүхнийг бий болгохыг хүсдэг гэнэ лээ.

С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …