Ирина Шэйк Роналдуг зүрх сэтгэлээсээ арчжээ

1a6dea0099e8412bigҮзэсгэлэнт бүсгүй Ирина Шэйк өөрийн таван жилийн амьдралыг зориулсан эрэгтэйг ой санамжаасаа арчихаар бүрмөсөн шийдсэн бололтой. Португалийн авьяаслаг хөлбөмбөгч Криштиану Роналду түүнд гэрлэх санал тавиагүй билээ. Супермодель бүсгүй нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудаснуудаас Роналдутай авахуулсан гэрэл зургуудаа бүгдийг нь устгажээ.

Хэвлэлүүд бүсгүйг Холливудын гоонь эрчүүдийн нэг Брэдли Күүпертэй үерхэж эхэлсэн гэж мэдээлсний дараа Ирина ийм алхам хийсэн аж. Тэд өнгөрсөн сард танилцсан бөгөөд байнга хамтдаа харагдах болсон билээ. Тэдний харилцаа маш хурдтайгаар өрнөж байгаа учраас загвар өмсөгч бүсгүй өмнөх найз залуугаа эгнэгт мартахаар шийдсэн бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …