Хүний биеийн цаг

Хэзээ бид юу хийвэл хамгийн их үр дүнтэй болохыг хүний биеийн биологийн цаг тодорхойлдог. Тиймээс энэ удаа хүний биеийн биологийн цагийн тухай мэдээллийг таньд хүргэе.

585f0e2006e5de25original

23:00-04:00 Нойрсоход хамгийн тохиромжтой цаг. 

Хүний биед бодисын солилцоо явагдаж байдаг учраас унтаж байх үед таны биеийн эд  эс урьдынхаасаа найм дахин их ажилладаг.

04:00 Биеийн эд эсүүд идэвхитэй байдалд шилжих цаг

Биеийн эд эсүүд идэвхитэй байдалд шилжин хүний арьсыг үрчгэр болгон хөгшрүүлэх үүрэг хүлээдэг нэлээд түрэмгий молекулуудын эсрэг тууштэй тэмцэж эхэлдэг. Энэ тулалдаанд амин дэм бүхий нүүр гарын тос нилээд дэм үзүүлдэг.

05:00 Бөөрний үйл ажиллагаа шаргуу ажиллаж эхлэх цаг.

Бөөрний үйл ажиллагаа шаргуу ажиллаж эхлэх цаг тиймээс хүний биеийн эрхтэнүүдийг идэвхжүүлэхийн тулд өөрийн цэргүүдээ цусанд шахна.

06:00 Биеийн халуун нэмэгдэн цусны даралт ихсэх цаг 

Та бүрэн ажиллах чадвартай болохын тулд хүйтэн устай шүршүүрт зогсвол маш сайн.

07:00 Нүүрс хүчил шууд эрчим хүч болон хувирснаа удалгүй задарч эхэлнэ.

Хүний биед агуулагдсан байгаа нүүрс хүчил шууд эрчим хүч болон хувирснаа удалгүй задарч эхэлнэ. Тиймээс та өглөө илчлэг ихтэй хоол идэх хэрэггүй. Хэрэв таны нүд жаахан хавдсан бол эд эсэнд ус нилээд хуралдсаны шинж.

08:00 Цусны эргэлт дээд цэгтээ хүрнэ 

Цусны эргэлт дээд цэгтээ хүрсэн байдаг учраас бага зэрэг ачаалал өгөхөд зүгээр. Энэ цагт архи согтууруулах ундаа хэрэглэвэл бүх бие руу тархана. Энэ цагт яасан ч архи согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй.

09:00-10:00 Арьс хэвийн болно

Хүний биеийн арьс одоо л хэвийн болно. Энэ цагт эм тариа хийлгэвэл үр дүн сайн. Харин биеийн тамрын дасгал хийхэд тохиромжгүй.

11:00-12:00  Царай улам гэрэлтэнэ

Өөхөн дэх төмрийн хэмжээ ажиллаж байгаагаас таны царай улам гэрэлтэнэ. Одоо нүүрэндээ бага зэргийн энгэсэг түрхэхэд яг тохирно. Мөн энэ цагт үс, хумс маш хурдан ургадаг.

13:00-14:00 Цусны даралт багасана

Бие эрхтэний  цусны даралт багасана. Нүүрний арьсанд үрчлээ гарна. Энэ үед 15 минут унтах хэрэгтэй.

15:00 Бие ямар ч идэвхгүй байдаг цаг

Бие ямар ч идэвхгүй байдаг цаг тиймээс чухал зүйлээ хийхээс татгалзаарай.

16:00 Биеийн тамрийн дасгал хийхэд тун тохиромжтой цаг. 

17:00 Хоолны боловсруулалт сайн байх цаг 

Ямар ч хүнсний зүйл идсэн маш сайн шингээж чадна.

18:00 Арьс тэжээл авах тохиромжтой цаг

Өвчин эмгэгийг биеийн эд эсүүд бараг мэдрэхгүй. Нүүрэнд гарсан зарим өө сэвийг одоо засахад тохиромжтой. Эрчүүд ядаж сахалаа хусах хэрэгтэй.

17:00-19:00 Харшилтай хүн маш болгоомжтой байх хэрэгтэй.

20:00-21:00  Авто машин барьж явахдаа, аваар осолд орно гэж айх хэрэггүй.

23:00 Цусны даралт багасана. 

Хялгасан судас идэвхгүй болно. Цусны цагаан бөөм ихэсдэг болохоор ханиад томуу, халдвар авах хамгийн эгзэгтэй үе. Бодисын солилцоо багасч, зүрний цохилт багасна. Өдийд хооллохгүй байхыг зөвлөе.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …