Эмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн талаар чуулга уулзалт боллоо

em_01Эмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хүний нөөциин талаарх чуулга уулзалт зохион байгуулагдаж ЭМСЯ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 80 хүн оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ЭМСЯ, эмнэлгийн салбар тэр дундаа хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлогыг бий болгох, хэрэгжүүлэх түүнчлэн эмийн аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд 2011 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн.

Тус төслийн хүрээнд хүний нөөцийн хөгжил болон эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээг өнгөрсөн 3,5 жилд Их Британи Улсын “Оксфорд полиси менежмент (OPM)” олон улсын эрүүл мэндийн салбарын бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх арвин туршлагатай пүүс хэрэгжүүлж ирсэн юм.

em_02Төслийн Бүрэлдэхүүн 2: Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах зорилтын хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн удирдлагын сургалтын модуль боловсруулж, сургалт явуулах, сургалтын байгууллагуудын хөтөлбөрт суулгаж өгснөөр төгсөлтийн дараах сургалтыг институчилж цаашид байнгын тогтвортой явуулах механизм бүрдлээ. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах ажлын хүрээнд эмчийн мэргэшүүлэх сургалтын үндсэн 4 чиглэлийн хөтөлбөр, сувилахуйн 9 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулаад байна.

Бүрэлдэхүүн 3: Эмийн аюулгүй байдлыг дэглэмийг сайжруулах зорилтын хүрээнд ихэнх эмээ гаднаас импортолж авдаг, эмийн аюулгүй байдлын үүднээс харахад түвэгтэй бүтэц бүхий Монгол орны хувьд хүн амд аюулгүй эм хүртэх боломжийг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эмийн зохицуулалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгүй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол улсын эмийн хяналтын лабораторийг олон улсын түвшинд нийцүүлэх, эмийн зохистой үйлдвэрлэлийн стандартыг дээшлүүлж, үндэсний эм үйлдвэрлэгчдийг уг стандартыг хангахад дэмжлэг үзүүлэх, эмийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн тодорхой үр дүнд хүрч ажилласан юм. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлуулах, эмийн зохицуулалтын үйл ажиллагааны суурь стандартууд, журмыг шинэчлэх, эмийн чанарын хяналтын лабораторийн чадавхийг сайжруулах, эмийн гаж нөлөөг бүртгэн, мэдээлэх тогтолцоог бий болгох зэрэг олон ажлуудыг амжилттай эхлүүлэн хэрэгжүүлж байгаагийн дотор үндэсний эмийн үйлдвэрлэлийг үйл ажиллагааг олон улсын түвшинд ойртуулан “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал- GMP”-ын шаардлагад хүргэхээр техникийн туслалцаа үзүүлэн ажилласан байна. IVCO тарилгын эмийн үйлдвэр “GMP”-ийн шаардлага хангасан гэрчилгээг олон улсын хөндлөнгийн байгууллагаас авснаас гадна “Эмийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага” MNS 5524: 2014 стандартын шаардлага хангасан тул ЭМСС-ын тушаалаар “үндэсний GMP-ийн батламж” олгосныг дуулгахад таатай байна.

Шийдлийн засгийн газраас өндөр хөгжилтэй орнуудын шинэ дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс эмийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж, эмийн хатуу зохицуулалттай орнуудад бүртгэсэн эмийг богино хугацаанд, чирэгдэлгүй бүртгэж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтаар ЭХСХХ-4 төслийн ОПМ зөвлөх багийн хамт олон бүрэлдэхүүн тус бүрээр хийж хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй танилцуулж, цаашид хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлыг тодорхойлон гаргасан.

em_03

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …