Тамхи бүү тат – Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хоол идсэнийхээ дараа тамхи татах нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд нэг дор 10 ш тамхи татсантай ижил үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Энэ нь хорт хавдар үүсэх магадлалыг маш өндөр болгодог.
Жимс бүү ид – Хоол идсэнийхээ дараа шууд жимс идэж болохгүй. Жимс идсэнээр таны ходоодон дахь агаарын хэмжээ ихсэж өвчин үүсгэх боломжыг өндөр болгодог аж. Хооллосныхоо дараа 1-2 цагийн дараа жимс идэж байгаарай.
Цай ууж болохгүй – Цайны найрлагад байх хүчилийн хэмжээ маш их байдаг бөгөөд хоол идсэний дараа цай хэрэглэх нь хоолны боловсрох үйл ажиллагааг удаашруулдаг
Тэлээгээ сулруулж болохгүй – Хоол идсэний дараа тэлээгээ суллах нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, орооцолдох бөглөрөх аюулыг дагуулдаг.
Усанд орж болохгүй – Усанд ороход биеийн цус гар хөл зэрэгт ихээр төвлөрдөг бөгөөд гэдэсний цусан хангамж буурсанаар хоол боловсруулах үйл ажиллагаа сулардаг гэнэ.
Алхаж болохгүй – Хүмүүс хоол идсэнийхээ дараа алхах нь таны насыг 99 хүртэл нэмэгдүүлнэ гэдэгт итгэдэг. Тэгвэл энэ нь худлаа мэдээлэл бөгөөд хоолныхоо дараа алхах нь хоол боловсруулах үед гаргадаг энергийг бууруулдаг гэж үздэг аж.
Унтаж болохгүй – Хоол идсэнийхээ дараа шууд унтах нь ходоод гэдэсний халдварлаж бохирдох үндэс болдог.