Филиппиний үйлдвэрт гал гарч, 60 хүн амиа алджээ

32_c963c6121fceb583437d288f42d16b6a4b1e04b1Филиппиний нийслэл Манила хотын шаахайны үйлдвэрт гал гарсны улмаас олон арван хүн нас барсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Гал түймэр гарах үеэр хотын захад орших Валензуэла муж дахь уг үйлдвэрт ажиллаж байсан 60 гаруй хүнийг ар гэрийнхэн нь эрэн сурвалжилж байгаа тухай амбан захирагч хэлсэн байна. Одоогийн байдлаар үйлдвэрээс гурван хохирогчийн цогцос олдоод байгаа аж. Барилгын орох хаалганы ойролцоо хийж байсан гагнуураас оч үсэрсний улмаас гал гарчээ. Галаас амьд үлдсэн, тус үйлдвэрийн ажилтан Эммагийн хэлснээр, хоёр давхар байшингийн доод давхарт гал гарч эхэлсэн учир зугтах боломж байсан аж. Гал түймэр нэлээд ширүүсч, өтгөн хар утаа гарч байсан нь гал сөнөөгчдийн ажилд ихээхэн саад учруулжээ. Филиппин улсад аюулгүй байдлын стандарт маш сул мөрдөгддөг бөгөөд ялангуяа хотын захын дүүргүүдэд гал түймэр гарах нь бараг ердийн үзэгдэл ажээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …