БНХАУ-ын дарга Си Зиньпин Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ

xijinpin_big МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

УЛААНБААТАР
Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон баяртай мэдээ сонсоод Танд халуун баяр хүргэе.
      Өнөөдөр Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг хамтын ажиллагааны чухал түнш гэж үздэг билээ. Миний бие БНХАУ, Монгол Улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг улам урагшлуулан хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмний сайн сайхны төлөө Эрхэмсэг ноён Тантай хамтран хамтын хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байна.
            Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе.
            Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА
СИ ЗИНЬПИН
Бээжин, 2013 оны 6 дугаар сарын “27”

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …