Үйлчлүүлэгчийхээ Феррари машиныг унаж яваад осолджээ

404181Италид 38 настай зочид буудлын ажилтан үйлчлүүлэгчийн машиныг унаж яваад осолджээ. Тэрээр тормоз хурдасгагч дөрөө хоёроо андуурч гишгэсэн байна. Нидерландаас хэд хэдэн алдартай брэнд машин сонирхогчдын клубынхан уулзахаар Италид ирцгээсэн байна. Тэдний машинууд ачааны машинаар араас нь иржээ. Гэтэл үл мэдэх шалтгаанаар Феррари 599 GTO загварын машин хажууханд байрлах дэлгүүрийн ханыг нэвт мөргөн осолдсон байжээ. Шалтгаан нь зочид буудлын гражын ажилтан машиныг унаж яваад тормозоо андууран хурдасгагчыг гишгэн дэлгүүрийг мөргөсөн байна. Гражын ажилтан хүнд цохилтонд орсон ба их хэмжээний гэмтэл авсан учир эмнэлэгт хүргэгдсэн байна. Машиныг эзнийх нь даатгалын мөнгөөр засах боломжгүй ба буудлын ажилтан ойролцоогоор хагас сая долларын өрөнд орсон аж.

404182 404184 404185 404186 404187 404188 404190 404191

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …