Солонгосын жүжигчид дунд өөр нэгэн олныг шуугиулсан хос төржээ. Жүжигчин Bae Yong Joon “Анхны хайр”, “Зочид буулын эзэн” “Өвлийн хайрын дуу” зэрэг киноны дүрээр алдаршсан Чань Ву-ийн дүрээр олон охидын зүрхийг шархлуулж байсан жүжигчин маань энэ хавар гэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Өдгөө 43 настай жүжигчин өөрөөсөө 13 насаар дүү жүжигчин Park Soo Jin-тэй энэ намар хуримаа хийхээр шийдвэрлээд байна. Тэдний харилцаа маш нууцлагдмал байсан ба зөвхөн тэдний ойр дотны хэдхэн найзууд л мэддэг байсан гэж харьяалагддаг энтертайнментаас мэдэгдлээ. Тэдний хурим энэ намар хэмээн товлогдсон боловч албан ёсоор хоёр талын эцэг эхчүүд уулзалдаагүй байгаа гэж эх сурвалж мэдэгдээд байна. Энэ жилийн 9-11 сарын хооронд гэрлэхээр хосууд маань шийдвэрлэсэн байгаа бололтой.
Б.Нарангэрэл