Цахим хөтөч карт монгол түмнийг дэлхийд сурталчилна

fc9f5799-63a4-4ce0-8365-1af87e36f5daУхаалаг гар утсыг бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл Монголчуудын дунд бий. Андройд үйлдлийн системтэй утас бүхэн NFC хэмээх дэвшилтэт технологийн ачаар эзнээ дэлхийтэй холбох том гүүр болдог аж. Тодруулбал, өдөр тутмын шуурхай мэдээллээс гадна үнэ цэнэтэй оюуны хөдөлмөр, зөвлөгөө, судалгаа, шинжилгээний контент авч, телевизүүдийн шууд эфирийг гар утсаараа үзэх боломжийг дээрх технологи олгодог. Монголд энэ системээр дамжуулан үйлчилгээ хүргэж буй хамгийн өргөн хүрээтэй нь “Шинэ Хороолол” ХХК-ийн Цахим Хөтөч карт юм. Хэтэвчинд багтах жижигхэн картыг ухаалаг утсандаа ойртуулахын төдийд NFC систем автоматаар нээгдэж, таны хүссэн мэдээллийг дэлгэж, нээхэд бэлэн болно. Эдгээрээс уламжлал соёлын тайлбар, заншлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дурдаж болох юм. Эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагуудын бэлтгэсэн өгөгдлийг нэгтгэн боловсруулсан тул Цахим Хөтөч картанд агуулагдах мэдээлэл үнэ цэнэ ихтэй. Мөн контент бүрийн төгсгөлд мэдээлэл, судалгааг боловсруулсан мэргэжилтэн, судлаач, зохиолчийг дурдаж, эх сурвалжийг тусгадаг нь зохиогчийн эрх, оюуны хөдөлмөрийг үнэлж буйн тод жишээ болжээ.

667f649c-e116-45cb-8345-16758597885c

“Шинэ Хороолол” ХХК өнөөдрийн байдлаар цахим хөтөч картанд агуулагдах мэдээллийг орос, англи, уламжлалт монгол бичгээр хөрвүүлэх ажил гүйцэтгэж байна. Үүгээр дамжуулан эх орон, элгэн түмнийхээ уламжлал, өвөрмөц аж байдлыг олон улсад түгээн таниулахын сацуу хамтран ажилладаг компани, байгууллага, эрдэмтдийнхээ хөдөлмөрийг сурталчлах том боломж нээгдэнэ гэж үзэж буй юм. Юутай ч, тус компани NFC технологийг ашиглаад хэрэглэгчдэдээ хөнгөлөлт, өргөн хүрээтэй мэдээллийг шуурхай хүргэх цогц үйлчилгээг нэвтрүүлснээрээ Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч болсон байна.

401fe782-d62b-42dd-bc36-2e714e3e9838 bec2ce71-9914-4e2e-85d1-4c987ea959eb cb96a89b-c018-4a3b-b2ad-842a08610bdb

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …