Цагаан будааны зутан хэрхэн хийх вэ?

Дөнгөж бор хоолонд орж байгаа бяцхан үрдээ шинэхэн ээж та ямар хоол өгөхөө мэдэхгүй байна уу? Эсвэл бяцхан хүүхдийнхээ идэх хоолны цэсийг нэмэхээр шийдээд хоолны жор хайж байна уу? Тэгвэл цагаан будааны цутан хэрхэн хийх талаар хоолны жорыг зааж өгье.

5619

Цагаан будаа хоолны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос хоолны халбагаар 1

Гурил цайны халбагаар 1

Сүү шаазан аягаар 1

Ус шаазан аяганы 1/2

Элсэн чихэр цайны халбагаар 1

Давс бага зэргийн /чимх/

Гарц: 400 мл

Тэжээллэг чанар: уураг 18.2 гр, тослог 22.8 гр,

нүүрс ус 77.5 гр,

Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж дахин буцалгана.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …