Хоолны давсны хэмжээг хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэх өвчин үүсэхэд нөлөөлж, улмаар зүрх судастай холбоотой ноцтой эмгэгийн шалтгаан болдог.
Иймд хоногт хэрэглэж буй давсны хэмжээгээ багасгаж, энгийн давсны оронд иоджуулсныг хэрэглэхийг зөвлөж байна.
Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?
Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй бай.
Цайг давсгүй уухыг хичээ.
Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуун ногоо хэрэглэ.
Үүнд:
- Халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана
- Бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд хэрэглэ
- Аль болох шинэ ногоо хэрэглэ
- Нимбэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец хэрэглэ
- Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлийн амтлагчуудыг хэрэглэ.
Жишээ нь:
Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү
Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү
Гахайны маханд: Сонгино, сармис гэх мэт
Хязгаарлавал зохих хоол хүнс юу вэ?
- Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, боловсруулсан болон даршилсан хүнсний хэрэглээг хязгаарлах
- Давсалсан мах, загасны хэрэглээг хязгаарлах (хиам, зайдас, гахайн утсан мах гэх мэт)
- Нэмэлтээр амтлагч хэрэглэхийг багасгах ( төрөл бүрийн соус, кетчуп )
- Дөрвөлжин шөлний хэрэглээг багасгах (тахиа, үхрийн махан шөл )
- Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар, төрөл бүрийн салат гэх мэт)
- Нөөшилсөн, уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоолыг сонгох