Румынд селфи хийх гэсэн бүсгүй амьдаараа шатлаа

ba61617a10f4a594bigРумыны хоёр бүсгүй галт тэрэгний дээр янзтай гоё селфи хийхээр төмөр замын өртөөнд очсон байна. Тэд галт тэрэгний дээвэр дээр гаран хэвтэж зургаа авч байтал нэг нь санамсаргүйгээр цахилгаан дамжуулах шугаманд хөлөө хүргэж орхиж. Бүсгүй ингээд 27 мянган вольтын хүчдэлд цохиулан шатаж эхэлжээ.

  Түүний хамтрагч 17 настай бүсгүй азаар газар унаж амьд үлдсэн байна. Дэргэдүүр нь явж байсан хүн энэ бүхнийг харж түргэн тусламж дуудсан ч биеийх нь 50 хувь түлэгдсэн бүсгүй амьсгал хурааж, найз бүсгүйг нь эмнэлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж: Assa.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …