П.Шүүдэрцэцэг: Хүчиндүүлдэг хэсгийн дараа Адъяа ах зөндөө уучлалт гуйсан

shuudertsg“Помогите нам” киноны гурван ч ангид дараалан тоглож, олны танил болоод амжсан залуу жүжигчин Р.Адъяа анхлан “Захиалгат инээд” хамтлагаар овоглож явсан билээ. Кино дэлгэцнээ хөгжилтэй дүрүүдээрээ илүүтэй харагдах болсон тэрбээр өөрийн  продюссерлэсэн “Анирлагч” киноныхоо нээлтийг өнгөрсөн жил хийсэн. Уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой бөгөөд загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн эротик хэсгийн үзэгдэл үзэгчдийн хэсэгтээ л ярих юмтай болгосон гэдэг.

Мэргэжлийн жүжигчин биш боловч өөрт оногдсон дүрээ бусдаас дутахааргүй гаргахыг хичээж явдгаа тайлбарласан П.Шүүдэрцэцэг нэгэн ярилцлагадаа “Киногоо үзээд айж эмээх, сандрах, догдлох гээд маш олон мэдрэмж зэрэгцсэн. Зураг авалтын хувьд, сайхан байгальтай газарт хийсэн болохоор уран бүтээлчид маань ч гэсэн сэтгэл өндөр байлаа. Харин миний хувьд, хүчиндүүлдэг хэсгийн зураг авалт үнэхээр хэцүү байсан.

Олон удаа давтаж байж арайхийж зураг авалтаа дуусгасан болохоор Адъяа ах надаас зөндөө их уучлалт гуйсан. Тэр үед үнэхээр хүчиндүүлсэн мэт шоконд орчихоод бусад хүмүүсээс жийрхээд байснаа санадаг…” хэмээн нууцаа хуваалцжээ. Үзэгчдийн хувьд, түүнийг тун сайн тоглосон хэмээн үнэлсэн бөгөөд зарим нь бүр киноных нь дүртэй адилтган ихэд өрөвдөж хайрласнаа илэрхийлсэн гэнэ шүү.

shuuder-2756253054201505150902

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …