БНХАУ-ын Ухань хотод найман Үндэсний их сургууль, 14 дээд сургууль коллеж байдаг тул дотоодын болон гадаадын нийлсэн хэдэн зуун мянган оюутан байдаг ажээ.
Одоогын байдлаар тус хотод өдөртөө 40 хэмээс дээш халж байгаа нь оюутануудыг сурч амрахад ихээхэн хүндрэл учруулах болжээ. Тиймээс оюутнууд оюутны хотхон дах бүгчим өрөөнүүдээсээ дайжин тус хотын нэгэн оюутаны хотхонд байрлах цорын ганц сэрүүцүүлэгчтэй спорт заланд бөөнөөрөө хоноглох болсон байна. Үүнийг ч сургуулийн захиргаа зөвшөөрчээ.
Оюутнууд хэдий бөөнөөрөө амьдарч байгаа ч маш эмх замбараатайгаар хотхонд амьдардаг шигээ, цагаа бүртгүүлэн, эмэгтэй эрэгтэйгээрээ тусгаарлагдаж байгаа ажээ.
Х.Лут ugluu.mn