Өнөөдөр АНУ-ын Техасын мужийн, Waco хотын нэгэн зоогийн газар дугуйчдын бүлэг өрсөлдөгч бүлэг хоорондоо буудалцаж, есөн хүн амь үрэгдлээ гэж цагдаа нар мэдээлсэн байна. Мөн сумны шарх авсан 18 хүн Техас хотын цагдаагийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд тус хэрэгтэй холбоотой аж.
Цагдаа нарын мэдээлсэнээр хэрэгтнүүд АНУ-ын зах зээлийн төв “Ихэр оргилууд” хэмээх барилгын машины зогсоолд бие биерүүгээ агсарч улмаар буудалцаан үүссэн гэж байлаа.
Мөн тэд эхлээд гар хөл болон биед байсан гинжээр зодолдож сүүлдээ хутга, буу зэргийг хэргэлэх болсон гэжээ.
Буудалцаан эхлэхэд байгууллагын албан хаагчид сонирхож гарсан ч гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж цагдаагийн офицер Сватон ярьж байлаа.
Гэрчийн мэдээллэж буйгаар 30 гаруй буугаар 100-д удаа буудсан гэсэн юм. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид Ихэр оргилууд болон ойролдоох төвүүдийг аюултай гэж хаасан аж. Түүний дараа төвүүдийн ажилчид ихэд сандарсан бололтой эргэж ирээгүй гэнэ.
Б.Учрал
эх сурвалж: undesten.mn