Америкийн Флорида мужийн Брандон хотод 50 настай Синди Карабео гэдэг эмэгтэй 25 минутын дотор гурван ч банк дээрэмдсэн тул саатуулагдав.
Энэ эмэгтэй 2015 оны тавдугаар сарын 11-ний өглөөний 03 цаг 20 минутаас гурван цаг 45 минутын хооронд энэ үйлдлээ хийжээ. Тэрбээр ойролцоо байрладаг гурван ч банкны салбарыг дээрэмдсэн аж. Банк болгонд ороод уг эмэгтэй өөрт нь мөнгө хэрэгтэй байгаа, цүнхэнд нь гар буу бий гэсэн бичвэр бүхий зурвасыг кассчинд нь өгч байлаа.
Тэрбээр гурав дахь банкаа дээрэмдсэний дараа цагдаа нар хүрэлцэн ирээд тэр орчмыг самнаж эхэлсэн гэнэ. Тэд дээрэмчин эмэгтэйг амьдран суудаг байшингийнх нь дэргэдээс баривчилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn